Нөхөн үржихүй, дэлэнгийн өвчний үед хэрэглэх бэлдмэл
МАГЭСТРОФАН 10 мл
Үнэ: 36,000₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Найрлага:
1 мл-т Клопростенол - 250 мкг
Хэрэглэх заалт:
-Нөхөн үржихүйн өвчнүүдээс (шар бием саатах, шар биемийн цэвцрүү, савны хэвшнэл саатах, савны салст бүрхүүлийн үрэвсийг эмчлэх урьдчилан сэргийлэх зорилгоор, өндгөвчний үйл ажиллагааны хямрал (шинж тэмдэггүй ороо (тихая охота) өндгөн эс гадагшлахгүй байх( ановуляторный цикл), хээлтэгчийн ороог жигдрүүлэх болон ургийн буруу хөгжлийн үед тасалдуулах (хээл хаяулах) зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
-Үнээ гунжинд бэлгийн мөчлөгийг сэргээх, ороо жигдрүүлэх зорилгоор болон шар биемийн цэвцрүү, саатмал шар биемийн үед -4 мл, бэлгийн мөчлөг илрээгүй тохиолдолд 11 хоногийн дараа 2-3 мл-ээр,
-Өндгөвчний үйл ажиллагааны алдагдсан үед Төллөсөнөөс хойш 50 хоногийн дараа бэлгийн мөчлөг илрээгүй тохиолдолд 2-3 мл-р, уутанцар идэвхжүүлэгч даавруудтай хослон
Эхний тунг хэрэглэсний дараа бэлгийн мөчлөг илрээгүй тохиолдолд 11 хоногийн дараа, шар бием үүссэн тохиолдолд магэстрофаныг 2-3 мл-р, шар бием үүсээгүй үед магэстрофаныг 2-3 мл ба уутанцар идэвхжүүлэгч дааврыг хослуулан 1,2-р тунг хэрэглээд бэлгийн мөчлөг илрээгүй тохиолдолд тунг давтах
-Савны хэвшнэл саатах, ургийн зэрэмдэг хөгжлийн үед 2-3 мл-ээр арьсан дор юмуу булчинд тарьж хэрэглэнэ.
Мэгжинд бэлгийн мөчлөгийг сэргээх зорилгоор төллөсөнөөс хойш 6-12 хоногийн дотор бэлгийн мөчлөг илрээгүй тохиолдолд, бүдүүн мэгжинд 25-30 хоногийн дотор бэлгийн мөчлөг илрээгүй тохиолдолд 1 мл магэстрофаныг уутанцар идэвхжүүлэгч дааврыг хослуулан
-Ороо жигдрүүлэхэд хээл тээлтийн 113-115 дахь хоногт (шаардлагатай бол) - 1 мл-ээр, Савны хэвнэл саатах болон савны үрэвслийн үед эмчлэх ба урьдчилан сэргийлэх зорилгоор төллөх болон төллөлт дуусмагц 1 мл-ээр, ороо идэвхжүүлэхэд 1 мл тунгаар, Гүүнд ороо идэвхжүүлэхэ зорилгоор 1 мл тунгаар тус тус тарьж хэрэглэнэ.
Анхааруулга:
Эмийн бэлдмэлийг хэрэглэсний 1 хоногийн дараа мах болон сүүг хүнсэнд хэрэглэнэ.