Нөхөн үржихүй, дэлэнгийн өвчний үед хэрэглэх бэлдмэл
СУРФАГОН (GnRH) 10 мл
Үнэ: 15,000₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Найрлага:
1 мл сурфагонд: -Сурфагон – 5, 10 мкг, - Туслах бодис 1 мл хүртэл
Хэрэглэх заалт:
Бэлгийн мөчлөгийн сэргээх хугацааг богиносгох, өндгөвчний үйл ажиллагааны дутмагшил болон өндгөвчний цэвцрүүг эмчлэх, үр хөврөлийн цуцралаас сэргийлэх, ба хээлтэгч амьтны үр тогтолтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Үнээний бэлгийн мөчлөгийг богино хугацаанд сэргээх зорилгоор булчинд 50 мкг тунгаар, төллөснөөс 8-12 хоногийн дараа 1 удаа тарьж хэрэглэнэ.
Мөн өндгөвчний үйл ажиллагааны хөнгөн хэлбэрийн дутмагшлын үед бэлгийн мөчлөгийн 8-12 дахь хоног дээр 50 мкг тунгаар, 2 дахь тунг 10 хоногийн дараа давтана. Илэрхий өндгөвчний үйл ажиллагааны дутмагшилтай үнээнд бэлгийн мөчлөгийн 1,3,5 дахь хоногууд дээр 10 мл прогестерон, 7 дахь хоног дээр 2 мл простогландин, 50 мкг сурфагон бэлдмэлүүдийг тарина.
Үнээнд өндгөвчний уутанцрын цэвцрүүг эмчлэх зорилгоор сурфагоныг 20-25 мкг тунгаар 24 цагийн зайтайгаар 3 удаа, гунжинд 15-20 мкг тунгаар тус тус тарина. Үнээнд хураагуур судсаар 1 удаа 50 мкг тунгаар тарихыг зөвшөөрнө. Эхний тунг хэрэглэснээс 11-13 хоногийн дараа булчинд простогландиныг 2 мл тунгаар тарина.
Хоёр болон түүнээс дээш удаагийн зохиомол хээлтүүлгээр хээл аваагүй үнээнд сүүлийн бэлгийн мөчлөгийн 11 дэхь хоног дээр простогландиныг 2 мл тунгаар булчинд, 70 цагийн дараа сурфагоныг 50 мкг тунгаар тус тус тарина. Бэлгийн мөчлөг илрээгүй үнээнд 50 мкг тунгаар сурфагон бэлдмэлийг давтан хэрэглэнэ. Үнээнд хээл тээлтийн эхний үед хээл хаяхаас урьдчилан сэргийлэх зорилгоор сурфагоныг хээлтүүлэгт оруулсанаас хойш 3,5,9 дэхь хоногууд дээр 20-25 мкг тунгаар тарина.
Үр тогтолт болон өндгөн эс гадагшлах үйлийг идэвхжүүлэх зорилгоор гахайнд төллөсөнөөс 24-48 цагийн дараа гонадотропин дааврыг 600-800 МЕ тунгаар тарина.
Хээлтүүлгийн өмнө бэлгийн мөчлөг илэрсэний дараа сурфагон бэлдмэлийг 10 мкг тунгаар тарина. Залуу гахайнд үржлийн эрхтэнүүдийн хөгжлийг идэвхжүүлэх зорилгоор төлөвлөгөөт хээлтүүлэгт оруулахаас 60 болон 30 хоногийн өмнө сурфагоныг 10 мкг тунгаар тарина. Хонинд үр тогтолтыг идэвхжүүлэх зорилгоор 15-20 мкг тунгаар 1 удаа тарина. 12-14 цагийн дараа зохиомол хээлтүүлэгт оруулна. 12 цагийн дараа давтан хээлтүүлэгт оруулна.