Нөхөн үржихүй, дэлэнгийн өвчний үед хэрэглэх бэлдмэл

ОКСИТОЦИН 100 мл

Үнэ: 16,000₮

Дэлгэрэнгүй мэдээлэл

Үржлийн эрхтэн ба дэлэнгийн гөлгөр булчинг агшаах үйлдэл бүхий дааврын бэлдмэл.

Найрлага:

100 мл тарилгын шингэнд окситоцин 1000 ОУН 

 

Хэрэглэх заалт:

Хэвийн төллөлтийг дэмжих, төллөлтийн хүндрэлээс шалтгаалан савнаас цус гоожих, савны хэвшнэл саатах, , хаг саатах, савны үрэвсэл, болон төллөсний дараа сүү ялгаралтыг эрчимжүүлэх зорилгоор хэрэглэнэ.

Окситоцин нь төллөх ба төллөсний дараах үед савна булчингийн агшилтыг нэмэгдүүлэх, сүү үүсэлт, ялгаралтыг эрчимжүүлнэ.

 

Хэрэглэх арга:

Арьсан дор болон булчинд тарих ба 2 дахь тарилгыг 3 цагийн дараа хийж болно.

Мал, амьтдын төрөл Эх барихын өвчин Сүүний гарц буурахад

Мэгж 3-5 мл 1 мл

Бод мал 7,5-10 мл 1-2 мл

Хонь, ямаа 2-3 мл 0,5 мл

Нохой 0,5-2 мл 0,2-0,5 мл

муур 0,5-1 мл 0,1-0,2 мл

 

Анхааруулга:

Савны хүзүүвч нээгдээгүй буюу хээл тээлтийн үед тарихыг хориглоно. 

Хүндрэлтэй төллөлтийн бүх хэлбэрийн үед болгоомжтой хэрэглэнэ.

Адуу, үхэр, хонь, ямаа, гахайны маханд 3 хоног; сүүнд 24 цаг хадгалагдана.

 

Chandmani Ider