Эх орныхоо өнцөг булан бүрд хот, хөдөөгийн мэргэжлийн бүхий л салбарт ажиллаж, амьдарч эрдэнэт мал сүргийнхээ эрүүл мэндийг хамгаалах эрхэм үйлсэд мэдлэг оюунаа зориулж яваа эмч нартаа, өвөг дээдсийнхээ хишиг буян - буянт сүргээ өсгөн үржүүлж эх нутгийнхаа эзэн нь болон суугаа эрхэм хүндэт малчиддаа, бидэнтэй хамтран ажилладаг харилцагчиддаа, тэдний гэр бүлд эрүүл энх, ажлын амжилт хүсэн ерөөж, хамт олныхоо нэрийн өмнөөс мэндчилж байна.
Манай компани 2005 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө 20 жилийнхээ ойн босгон дээр энэхүү вэб хуудсаа нээж байгаадаа баяртай байна.
Тус компани олон улсын “ISO” , “GMP”, “GLP”, “GSP” шаардлагуудыг хангасан ОХУ-ын “Ветеринарные препараты”, “Нита фарм”, “Мосагроген”, Вьетнам улсын “Анова”, Энэтхэгийн”ААВТ” эмийн үйлдвэрүүдийн чанарын өндөр баталгаат эм бэлдмэл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг малын эмч нар, малчид, харилцагч, хамтран ажиллагч та бүхэндээ нийлүүлж байгаа билээ.
Дээрх үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүд олон улсад аль хэдийн танигдсан Ази, Европын 30 гаруй улсын мал эмнэлгийн практикт хэрэглэгдэж буй чанарын дээд зэргийн шаардлага хангасан болохыг онцлон дурдаж байна.
Бид үйл ажиллагаагаа мэргэжлийн өндөр түвшинд хүргэх зорилгоор энэхүү вэб хуудсыг нээж байна. Бид энэхүү хуудсаараа дамжуулан мэргэжлийн зөвлөгөөг тогтмол хүргэх ба эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох, онлайн худалдааг мал эмнэлгийн салбарт нэвтрүүлэх зэрэг зорилтуудыг тавьж байна.
Та бүхэнд манай хаалга үргэлж нээлттэй байх болно.
Чандмань-Идэр ХХК-ийн захирал доктор,
дэд профессор, зөвлөх малын эмч С.Ганбат