Угаалга, туулгалт ба цусны шимэгчид үйлчлэх бэлдмэлүүд
ЦИФЛУНИТ өтний дусаалга
Үнэ: 25,000₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
1 мл тарилгын уусмалд агуулагдах хэмжээ:
Цифлутрин 1 мг
Туслах бодисууд Shellsol A150, эсвэл Solvesso 150 ND, 2-октилдодеканол зэрэг үнэрт нүүрс уст уусгагчууд, шингэн парафин.
Хэрэглэх заалт:
Бэлчээрийн нөхцөлд маллагдаж байгаа үхрийн өтөч ялаа, дэлэнч, хөх түрүү, соно, шумуул зэрэг хос далавчитнаас хамгаалах, тэдгээрийг устгахад хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
-Малын сэрвээнээс хондлой хүртэл нурууны нугалмын дагуу 10 мл-ээр арьсанд дусааж хэрэглэнэ.
-Бэлчээрийн маллагаатай нөхцөлд боловсруулалтыг 4-6 долоо хоногийн зайтайгаар (шавжийн тоо хэмжээнээс хамаарч) давтан хийнэ. Хээлтэй малд хэрэглэж болно. Мөн саалийн үнээнд саасны дараа хэрэглэнэ. Бэлдмэлийн хамгаалах үйлчилгээ нь нэг удаагийн боловсруулалт хийсний дараа 28 хоног хүртэл үргэлжилнэ.