Угаалга, туулгалт ба цусны шимэгчид үйлчлэх бэлдмэлүүд

НЕОЗИДИН 2.36 гр

Үнэ: 9,000₮

Дэлгэрэнгүй мэдээлэл

Адууны нийлүүлгийн өвчин, хачгийн халуун өвчнийг эмчлэх тариа

Найрлага:

-Диминазен диацетурат 450 мг

-Антипирин (феназон) 550 мг

 

Хэрэглэх заалт:

-Үхэр, хонь, адуу, нохойнд цусны шимэгчдээр үүсгэгддэг (бабезиоз, франсаиеллез, трипаносомоз, тейлериоз, нутталлиоза) өвчнөөс урьдчилан сэргийлэх ба эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.

 

Хэрэглэх арга:

Нэрмэл ус болон ариутгасан физиологийн уусмалыг уусгагчаар ашиглан дараах харьцаагаар найруулан неозидины 7%-н уусмалыг бэлтгэж булчинд тарина. /2.36 гр хуурай неозидиныг 12.5 мл натрийн хлоридын уусмалаар найруулна/

-Найруулсан неозидиныг булчинд нэг удаа (20 кг амьдын жинд): -приплазмоз, бабезиоз, франсаиеллез, нутталлиозын үед 1 мл (3,5 мг\кг), -тейлериозийн үед 1,5 мл (5 мг\кг диминазен),

-T.brucei эмгэг төрүүлэгчээр үүссэн трипаносомозын үед 2,2 мл (8 мг\кг) бодож тарина. Бэлдмэл хэрэглэснээс хойш өвчтэй малын халуун буурахгүй, ерөнхий байдал сайжрахгүй бол 24 цагийн дараа адил тунгаар давтан хэрэглэнэ. Өвчний шинж тэмдэг илэрсэн үед урьдчилан сэргийлэх зорилгоор, мөн цусны паразитаар тайван бус голомтод малыг оруулах бол бэлдмэлийг нэг удаа 3,5 мг\кг, шаардлагатай тохиолдолд 10-15 хоногийн дараа давтан тарина. Бод малд 10 мл, бог малд 2,5 мл хүртэл тунгаар тарих тохиолдолд тарьсны дараах хэсэг газрын өвдөлтөөс сэргийлэн хэд хэдэн газар хувааж тарьж болно.

 

Анхааруулга:

Бэлдмэл хэрэглэснээс хойш 21 хоногийн дараа махыг, 5 хоногийн дараа сүүг хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрнө.

Chandmani Ider