Угаалга, туулгалт ба цусны шимэгчид үйлчлэх бэлдмэлүүд

АЛЬВЕТ (Орос туулга) 1 л

Үнэ: 45,000₮

Дэлгэрэнгүй мэдээлэл

Найрлага:

Нэг мл цийдмэгт үйлчлэгч бодис альбензол-25 мг ба 100 мг, туслах бодис метилцеллюлоз 1,2 пропандиол, нимбэгний хүчил, хлорэтан, натрийн гидроокись (ph-ийг тэнцвэржүүлэх зорилгоор) болон цэвэр ус 1 мл

 

Хэрэглэх заалт:

Адуу, үхэр, хонь, ямааны  нематод, трематод болон цестодын өвчнүүдээс сэргийлэх, эмчлэх  зорилгоор хэрэглэнэ. Эмчилгээний зорилгоор малыг туулгахдаа зааврын дагуу, урьдчилан сэргийлэх зорилгоор хавар бэлчээрт гаргахын өмнө, намар байран маллагаанд оруулахын өмнө туулгана. Туулгалтын  бэлдмэлийг амаар нэг удаа олгоно. Туулгахын өмнө сойх, өлсгөх шаардлагагүй.

 

Хэрэглэх арга:

Үхэрт мониезиоз, уушги, хоол боловсруулах эрхтнүүдийн нематодын үед 100 кг биеийн жинд 7,5 мл-ээр,  архаг фасциолозын үед 10.0 мл-ээр олгоно. 

Адуунд параскаридоз, сторонгилятоз (альфортиоз, делафондиоз), аноплоцефалоз болон циатостомозийн үед  100 кг амьдын жинд 7,5 мл-ээр, бог малд мониезиоз, уушги болон тэжээл боловсруулах эрхтнүүдийн нематодын үед 10 кг биеийн жинд 0.5 мл, архаг фасциолозын үед 0.75 мл-ээр тооцож олгоно.

 

Chandmani Ider