Угаалга, туулгалт ба цусны шимэгчид үйлчлэх бэлдмэлүүд
ИВЕРМЕК
Үнэ: 20,000₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Үйлчлэгч бодис:
1 мл тарилгын уусмалд агуулагдах хэмжээ:
Ивермектин 10 мг
Токоферолийн ацетат (Е витамин) 40 мг
Хэрэглэх заалт:
Үхэр, гахай, хонь, ямаа, нохойны ширх, хачиг, хамуу үхрийн гуурын авгалдай, уушгины шимэгч болон ходоод, гэдэсний замын бөөрөнхий хорхойг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Булчинд тарина.
-Үхэр, хонь, ямаа, тэмээнд 50 кг амьдын жинд 1,0 мл
-Гахайнд 33 кг амьдын жинд 1,0 мл-ээр 1 удаа тарина. Гахайд хүзүү, гуяны дотор талын булчинд, хивэгч амьтдад хүзүү, гуяны булчинд тарина. Эмчилгээний зорилгоор малд 8-10 хоногийн зайтай 2 дахь удаа давтан тарина. Тахианд ивермекийг хоногт 1 кг амьдын жинд 0,04 мл-г устай хольж уулгана.