Тэжээлийн нэмэлт
МУЛЬТИВИТ+ 1 кг
Үнэ: 45,000₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Найрлага:
Бүх төрлийн мал, амьтны эрдэс, витамин, аминхүчлийн дутагдлыг нөхөх үйлдэл бүхий цогц тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн.
|
№ |
Найрлага |
Агууламж |
№ |
Найрлага |
Агууламж |
|
1 |
Витамин А |
5000000 ОУН |
11 |
Метионин |
20000 мг |
|
2 |
Витамин Д3 |
1000000 ОУН |
12 |
Холин |
75000 мг |
|
3 |
Витамин Е |
10 000 мг |
13 |
Лизин |
15000 мг |
|
4 |
Витамин К3 |
3000 мг |
14 |
Ниацин |
20000 мг |
|
5 |
Витамин В1 |
1500 мг |
15 |
Манганий исэл |
25000 мг |
|
6 |
Витамин В2 |
2000 мг |
16 |
Цайрын исэл |
15000 мг |
|
7 |
Витамин В6 |
2000 мг |
17 |
Төмрийн сулфат |
25000 мг |
|
8 |
Витамин В12 |
20 мг |
18 |
Зэсийн сулфат |
5000 мг |
|
9 |
Пантотины хүчил (Вит В3) |
7000 мг |
19 |
Кобальт сулфат |
50 мг |
|
10 |
Фолийн хүчил (Вит В9) |
700 мг |
20 |
Дүүргэгч бодис |
1000 гр |
Энэхүү бэлдмэлийг тэжээлд нэмж олгосноор биед дутагдаж буй витамин, аминхүчил, эрдэс бодисын хэрэгцээг хангаж, бодис солилцоог зохицуулах үүрэг бүхий фермент, даавар зэрэг биологийн идэвхт бодисуудын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлснээр бодис солилцооны хямралыг засаж, дархлааг дэмжиж, ашиг шимийг нэмэгдүүлнэ. Үржил, өсөлтийн үйл явцыг дэмжинэ.
Хэрэглэх заалт:
Мал, амьтны амин хүчил, витамин, эрдэс бодисын дутагдалаас сэргийлэх, нөхөх зорилгоор тэжээлд хольж, усанд уусгаж хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Мал амьтны тэжээлд нь холих буюу усанд нь найруулж олгоно.
Бүх төрлийн мал, шувуу, бусад тэжээвэр амьтдын 1 тонн тэжээлд 1-2 кг-ыг хольж олгоно. Цөөн тооны мал, амьтан тэжээх буюу тэжээлийн хэмжээг багасгасан үед 100 кг биеийн жин тутамд 1 грамм мультивит оногдохоор тооцож тэжээлд холих буюу уух усанд нь найруулж олгоно.