Халдваргүйтгэлийн бэлдмэл

НОВАСИД 1 л

Үнэ: 32,500₮

Дэлгэрэнгүй мэдээлэл

ЭМЯ, ХХААХҮЯ, БОАЖЯамдын хамтарсан тушаалаар зөвшөөрөгдсөн бүх төрлийн бичил биетнийг устгах, халдваргүйтгэлийн бэлдмэл.

Найрлага:

1 литр бэлдмэлд:
Глютаральдегид 15%
Алкилбензилдиметиламмонихлор 10%

 

Хэрэглэх заалт:

Вирус, грам эерэг болон сөрөг бактериуд, бактерийн спор, микоплазм, мөөгөнцөр, хөгц зэргийн халдварыг устгахад хэрэглэнэ.
Гахайн аж ахуйд шүлхий, гахайн мялзан, вирусын гаралтай чацга алдалт, PRRS –ын вирусын халдвар, вирусын халдварт гэдэсний өвчин, хуурамч галзуу, парвовирусын халдвар, энцефалит, цусан халдварт, микоплазмын гаралтай уушигны үрэвсэл, гемофилис, актинобацил, И.Коли, иж балнад, клострид, лептоспирозын гаралтай гэдэсний өвчнүүд
Шувууны аж ахуйд томуу, тахал, нугасны вирусын гаралтай тахал, гумборын, марекийн өвчин, тахианы цэцэг, вирусын гаралтай өндөг татрах, хэврэгших өвчин, вирусын гаралтай шувууны толгой хавдах өвчин, вирусын гаралтай элэгний үрэвсэл,микоплазмын гаралтай амьсгалын замын ужиг халдвар, сальмонеллийн гаралтай халуурал, колибацил, иж балнад, мөөгөнцрийн гаралтай аспергилёз зэрэг болон бусад өвчний үед хэрэглэнэ.
Үхрийн аж ахуйд шүлхий, мялзан, диарей, уушиг, дэлэн, савны үрэвсэл, сальмонеллёз, лептоспироз, боом, бруцеллёз, аспергилёз зэрэг болон бусад өвчний халдварыг устгах, сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

 

Хэрэглэх арга:

Халдваргүйжүүлэхийн өмнө байр, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гадаргууг цэвэрлэсэн байна. 2,5 – 3м2 талбайн гадаргууд 1 литр шингэлсэн халдваргүйжүүлэгч ноогдохоор тооцно. Малын байрны байнгын буюу хэсэгчилсэн халдваргүйжүүлэлтэд 1 литр усанд 2,5 мл –р найруулан хэрэглэнэ. Вирусын гаралтай өвчний халдварын үед ялангуяа өвчний дэгдэлтийн үед 1 литр усанд 3,5 мл –р найруулан хэрэглэнэ.
1 литр усанд 10 мл –р найруулан гутлаар туулах, машины дугуй туулуулах, хүүр сэг зэмийн халдваргүйжүүлэлтэд хэрэглэнэ. Тээврийн хэрэгсэл, мал төхөөрөх үйлдвэр, сүүний цех, өндөглөгчийн байр зэргийг халдваргүйжуулэхэд 1 литр усанд 2 мл –р тооцон найруулна. Өндгийг инкубаторт хийхийн өмнө 1 литр усанд 1 мл –р тооцон найруулж халдваргүйжүүлнэ.
Усыг халдваргүйжүүлэхэд 1 литрт 0,5 мл – р тооцон нэмнэ.

 

 

 

 

 

Chandmani Ider