Витамин, дархлаа дэмжих эм тариа
Е СЕЛЕН 50 мл
Үнэ: 9,000₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Найрлага:
1 мл уусмалд:
Селен (селенит натри хэлбэрээр) 0.5 мг, Е витамин- 50 мг,
Хэрэглэх заалт:
Е витамин ба селений дутагдлаас үүсэх (булчин цайх, бэртлийн гаралтай булчингийн үрэвсэл, кардиапати, элэгний хордлогот сөнөрөл) өвчнүүдийн үед хэрэглэнэ. Түүнчлэн нөхөн үржихүйн үйл хямрах, хээлийн хөгжлийг дэмжих, өсөлт удаашрах, төрөл бүрийн хордлого, элдэв өвчин, вакцинжуулалт, туулгалтын үед үүсэх стрессээс урьдчилан сэргийлэх, стресс урвалыг бууруулах, эсийг хамгаалах (антиоксидант) зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Булчинд буюу арьсан дор (адуунд зөвхөн булчинд) урьдчилан сэргийлэх зорилгоор 2-4 сард 1 удаа, эмчилгээний зорилгоор 7-10 хоногт 2-3 удаа тарьж хэрэглэнэ.
Бүдүүн малд 50 кг биеийн жинд 1 мл,
Төлд 10 кг биеийн жинд 0.2 мл,
Нохой, муур, цаа буганд 1 кг биеийн жинд 0.04 мл- ээр тооцож тарина. Тун бага, тохируулахад бэрхшээлтэй тохиолдолд түүнийг ариутгасан нэрмэл ус буюу физиологийн уусмалаар шингэлж болно. Эмчилгээний тунг бүс нутгийн онцлогоос хамааран 1.5 дахин, селений агууламж хомсдолтой бол 5 дахин нэмэгдүүлж болно.