Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг бэлдмэл

ФЛУНЕКС 100 мл

Үнэ: 55,000₮

Дэлгэрэнгүй мэдээлэл

Найрлага:

1 мл-т Флунексин меглубин 83-мг

 

Хэрэглэх заалт:

Адуу, үхэр, гахайнд бүх хэлбэрийн үрэвслийн эсрэг, өвчин намдаах болон халуун бууруулах харин хурц үрэвслийн үед өвдөлт намжаах, халуун бууруулах зорилгоор  хэрэглэнэ.  

 

Хэрэглэх арга:

Адуунд хураагуур судсанд тарина. Тулгуур хөдөлгөөний эрхтнүүдийн өвчний үед 45 кг биеийн  жинд 1 мл-ээр  өдөрт нэг удаа, 5 хоногоос илүүгүй. Мэс засал ба коликийн  хам шинжит өвчнүүдийн үед 1 мл/45 кг  тунгаар нэг удаа, шаардлагатай  бол 24 цагийн дараа адил тунгаар давтан. Хордлого, үжлийн шок болон хоол боловсруулах эрхтэнүүдийн цусны эргэлттэй холбоотой бусад эмгэгүүдийн үед 0,2 мл/45 кг-аар  6-8 цагийн зайтай өвчний шинж тэмдэг арилтал тарина.

Chandmani Ider