Антибиотик
НОВА ГЕНМОКС 10 гр
Үнэ: 3,500₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Найрлага:
Нэг лонхонд агуулагдах хэмжээ
Гентамицин сульфат 250 мг
Амоксициллин тригидрат 500 мг
Хэрэглэх заалт:
Уушгины үрэвсэл, цусан халдварт, гэдэсний халдварууд, сальмонеллёз, мастит, савны үрэвсэл, шархны халдвар, цус үжих гэх мэт амоксициллин, гентамицины хослолд мэдрэмтгий бичил биетнүүдээр үүсгэгддэг өвчнүүдийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Адуу, үхэрт биеийн жингийн 80-90 кг тутамд нэг флакон
Гахай, тугал, хонь, ямаанд биеийн жингийн 60-70 кг тутамд нэг флакон
Торойд биеийн жингийн 50-60 кг тутамд нэг флакон.
Бэлдмэл дээр ариутгасан, физиологийн уусмал эсвэл нэрмэл ус нэмж сайтар сэгсэрч найруулна.
Найруулсан уусмалыг өдөрт 1 удаа 3-5 өдөр булчинд тарина.