Антибиотик

НОВА НЕОКОЛИ 100 гр

Үнэ: 8,000₮

Дэлгэрэнгүй мэдээлэл

Найрлага:

1 кг бэлдмэлд

Неомицин сульфат 6,000 мг

Колистин сульфат 30,000,000 ОУН

Витамин В3 200 ОУН

Витамин Д3 10,000,000 ОУН

Дүүргэгч бодис нь декстроз эсвэл лактоз, кальцийн силикат агуулагдана.

 

Хэрэглэх заалт:

Тугал, унага, хурга, ишиг, гахайд гэдэсний бүлгийн нянгийн халдвар, дизентерийн халдвар, чацга алдалт, хүйн халдварыг эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. 

 

Хэрэглэх арга:

 Урьдчилан сэргийлэх зорилгоор:

-Тоорой, тахианд ундны усны 2 литр тутамд 1 гр, эсвэл 1 кг тэжээлд 1гр, эсвэл 20 кг амьдын жин тутамд 1гр –аар 3 өдөр дараалан өгнө.

-Гахай, тугал, унага, хурга, ишгэнд 3 литр ундны усанд 1гр, эсвэл 1 кг тэжээлд 0,7 гр, эсвэл 25 – 30кг амьдын жинд 1гр – р 3 өдөр дараалан өгнө.

Эмчилгээний зорилгоор:

-Тоорой, тахианд ундны усны 1 литр тутамд 1,5 гр, эсвэл 1 кг тэжээлд 3гр, эсвэл 7 кг амьдын жин тутамд 1гр –аар 5 өдөр дараалан өгнө.

-Гахай, тугал, унага, хурга, ишгэнд 1 литр ундны усанд 1гр, эсвэл 1 кг тэжээлд 2 гр, эсвэл 10 – 12 кг амьдын жинд 1гр – р 5 өдөр дараалан өгнө.

 

Анхааруулга:

Өдөрт нь бэлтгэж хэрэглэх ба зөвхөн амаар олгоно. Неомицинд хэт мэдрэмтгий амьтанд хэрэглэхээс болгоомжил. 6 сараас дээш настай хивэгч малд хэрэглэхгүй. Туулгалтын бодистой хамт эсвэл хольж хэрэглэж болохгүй Дөнгөж төрсөн нялх тугалд хэт өндөр тунгаар өгч болохгүй.

 

Chandmani Ider