Антибиотик
СЕПТРИЛ 24% 100 мл
Үнэ: 28,000₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Найрлага:
100 мл-т триметоприм 4,000 мг, сулфаметоксин предезин 20000 мг
Хэрэглэх заалт:
Адуу, үхэр, бог мал, гахай, нохой, мууранд триметоприм, сульфаметоксипиридазинд мэдрэмтгий бичил биетэнтэй хоршсон болон эдгээрээс шалтгаантай эрхтэн системийн бактерийн халдварын хурц, хурцавтар, ужиг өвчнийг эмчлэхэд хэрэглэнэ. Хамрын хөндий, уушги, амьсгалын замын өвчнүүд, вирусийн болон микоплазмын гаралтай уушигны үрэвсэл, бөөр, шээс үржлийн замын халдвар, хүндэрсэн дэлэнгийн үрэвсэл, нүд, чих, амны халдварууд, хөл туурай, тэжээл боловсруулах эрхтний халдвар, төлийн чацга алдалт, сальмонеллёзын үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Адуу, үхэр, бог мал, гахайд биеийн жингийн 16 кг-д 1 мл-ээр тооцон булчинд тарина.
Нохой, мууранд 1 кг -д 8 кг-д 1мл-ээр тооцон арьсан дор тарина.
Нэг удаа тарихад хангалттай ба хүндэрсэн үед өдөрт 1 удаа 5 өдөр тарина.