Антибиотик

НОВА ЭНРОЦИН 100 мл

Үнэ: 18,000₮

Дэлгэрэнгүй мэдээлэл

Найрлага:

100 мл –т  Энрофлоксацин 10,000 мг 

 

Хэрэглэх заалт: 

Үхэр бог малд- бактер, микоплазмын гаралтай амьсгал, тэжээл боловсруулах замын халдвар, дэлэнгийн үрэвсэл, вирусийн өвчний хоёрдогч бактерийн халдварын үед. 

Гахайд -бактерийн, микоплазмын гаралтай амьсгал, тэжээл боловсруулах замын халдвар, хамрын хатанхайтал үрэвсэл, уушгины энзоот үрэвслийн үед 

Нохой, мууранд- бактерийн гаралтай амьсгал, тэжээл боловсруулах, шээс үржлийн замын халдвар, арьс, шархны хоёрдогч халдвар, чихний үрэвслийн үед тарьж хэрэглэнэ. 

 

Хэрэглэх арга:

Бод малд- 100 кг биеийн жин тутамд 5 мл 

Бог малд- 20 кг биеийн жин тутамд 1 мл-ээр 3 өдөр дараалан арьсан дор тарьж хэрэглэнэ. 

Сальмонеллёзын болон амьсгалын замын халдварын үед тунг 2 дахин ихэсгэж 5 өдөр дараалан тарьж болно. 

Маститын үед вен судсаар өдөрт 100 кг биеийн жинд 5 мл-ээр бодож 2 өдөр тарина. 

Гахайд-100 кг биеийн жинд 2,5 мл-ээр 3 өдөр булчинд тарина. Сальмонеллёз ба амьсгалын замын халдварын үед тунг 2 дахин ихэсгэж, нохой мууранд арьсан дор 20 кг-д 1 мл-ээр 5 өдөр тарина. 

Chandmani Ider