Витамин, дархлаа дэмжих эм тариа

СЕЛЕМАГ

Дэлгэрэнгүй мэдээлэл

Үйлчлэгч бодис:

Эмийн гол үйлчлэгч бодис, найрлага:1 мл-т Селенит натри 2,2 мг, Витамин Е 25 мг.

 

Хэрэглэх заалт:

Селемаг® эмийн бэлдмэлийг мал амьтны витамин Е, селений дутагдлаас үүсэлтэй өвчнүүд болох булчин цайх өвчин, үр хөврөлийн хөгжилийг дэмжих, төл малын булчин сөнөрөх, гахай, бярууны булчин, зүрхний булчингийн сөнөрөл (миопатии, кардиопатии), мал амьтдын элэгний хордлогот сөнөрөл, өсөлт хөгжилт саатах зэрэг өвчнүүдийн үед хэрэглэнэ.

 

Хэрэглэх арга:

Селемаг® эмийн бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор 2-4 сард 1 удаа дараах тунгаар арьсан дор болон булчинд (адуунд зөвхөн булчинд) тарина.хэрт 100 кг биеийн жинд 5 мл, мөн үнээг төллөхөөс сарын өмнө 5 мл, бяруунд 5-8 мл, адуунд 5мл, гүүнд 6-7 мл, гахайд 5мл, 7 хоногоос дээш настай гахайн торойд 10 кг биеийн жинд 0.05 мл, хонинд 50 кг биеийн жинд 1-1.25 мл, хурганд 21-ээс доош хоногийн настай бол 10кг биеийн жинд 0.08 мл, 21-ээс дээш хоногийн настай бол 10кг биеийн жинд 0.05 мл, ямаанд 50 кг биеийн жинд 1мл, мэрэгчдэд 10 кг биеийн жинд 0.02 мл тунгаар тарина.

 

Chandmani Ider