Антибиотик
СУПРИМИЦИН
Үнэ: 40,000₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Үйлчлэгч бодис:
100 мл-т Триметоприм 4,000 мг, Сульфаметоксипиридазин 20,000 мг
Хэрэглэх заалт:
Бод, бог мал, гахай, нохой, мууранд хамрын хөндийн үрэвсэл, уушгины үрэвсэл, бронхит зэрэг амьсгалын замын өвчнүүд, вирусын болон микоплазмын гаралтай уушигны үрэвсэл, шээс үржлийн замын халдвар, давсаг, шээсний зам, бөөр, үтрээ,савны үрэвсэл,хүндэрсэн дэлэнгийн үрэвсэл, бактерийн гаралтай мэгжний дэлэнгийн үрэвсэл, нүд, чих, амны халдваруудын үед үед олгоно. Мөн тэжээл боловсруулах эрхтний халдвар, төлийн чацга, сальмонеллёзын үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Адуу, үхэр, бог мал, гахайд 16 кг-д 1 мл оногдохоор тооцон булчинд тарина. Нохой, мууранд 8 кг-д 1мл-ээр тооцон арьсан дор тарина. Нэг удаа тарихад хангалттай ба хүндэрсэн үед өдөрт 1 удаа 5 өдөр тарина.