Тосон түрхлэгүүд
Камфорын тосон түрхлэг 10% 400г
Үнэ: 42,000₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Найрлага:
100 гр бэлдмэлд Камфор – 10 гр
Туслах бодис- ланолин ба вазелин-100 гр хүртэл.
Хэрэглэх заалт:
Тосон түрхлэг нь халдваргүйжүүлэх, хэсэг газрыг цочроох, өвчин намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Эдгээр үйлдлүүд нь камфорын найрлаганд агуулагдах өндөр исэлдэх үйлдэл бүхий хүчилтөрөгчийн идэвхтэй молекулаас шалтгаална. Тосон түрхлэгийг үе мөч, салст хэтэвч, шөрмөс, шандас, булчингийн ба дэлэнгийн үрэвсэл болон хэсэг газрын цусан хангамжийг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Гэмтсэн хэсэгт хусуур болон марлен тампон эсвэл ариутгасан резинэн бээлий өмссөн гараараа нимгэн давхаргаар түрхэж 2-3 минутын иллэг хийнэ. Өдөрт 1-2 удаа, 10-12 өдөр түрхэнэ.